Токиогоос ирсэн онгоцноос 2 сэжигтэй тохиолдол илэрчээ

Япон улсаас монгол иргэдээ авчирч буй ОМ502 дугаартай тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд яг одоо газардаж байна.
Уг тусгай нислэгээр 266 зорчигч ирж буй бөгөөд үүнээс 14 нь нярай хүүхэд байгаа аж. Шалгалт хийх явцад 2 сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд онгоцны арын хэсэгт тусгаарласан байна.
Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт есөн хүнээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Тэд нислэг гүйцэтгэснийхээ дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм.

+ There are no comments

Add yours