ЭЕШ-д 16,911 хүн бүртгүүлжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн явцын талаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр танилцууллаа.

Бүртгэл хоёрдугаар сарын 10-нд нээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 16,911 шалгуулагч бүртгүүлжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод буй тул Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар болсон билээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил бүртгэлийн явц тааруу байна. Шалгуулагчдыг эртхэн бүртгүүлэхийг уриалъя.

Шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй буюу Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна.

Ингэснээр бид шалгуулагч бүрт мэдээллийг хэрхэн хүргэх арга барилаа тодорхойлж, бэлтгэлээ хангах юм.

Тухайлбал, Монгол Улсын хилийн орчимд 2,400 хүүхэд байгаагаас 74 нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагч. Тэдэнд шалгалттай холбоотой мэдээлэл хүргэхийн тулд Хил хамгаалах ерөнхий газрын холбооны ангитай хамтран ажиллаж байна.

Төмөр замын өртөө, уурхайн орчимд оршин сууж буй сурагчид, сум, багт байгаа зэрэг бүх шалгуулагч нарт Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээллийг тогтмол хүргэж байх нь чухал учир бүртгэлийг хугацаанд нь хааж, шалгалт болох хүртэл шалгуулагч нэг бүрт мэдээлэл, зөвлөгөөг хүргэнэ” гэлээ.

2019-2020 оны хичээлийн жилд 590 сургуулийн 1,146 бүлгээс 28,567 сурагч 12 дугаар анги төгсөнө.

Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил 32,000 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө хэмээх тооцоолж, улсын хэмжээнд шалгалтын 50 төвийг бэлтгэж байгаа юм. Тухайн шалгуулагч аль сургуульд, ямар мэргэжлээр суралцахаас шалтгаалан 10 хүртэлх хичээлээр шалгалт өгөх боломжтой. Гэхдээ өмнөх жилүүдийн судалгаанаас харахад 4-5 хичээлийг сонгож өгсөн хүүхдүүдийн шалгалтад үзүүлсэн дүн нь бусдаасаа харьцангуй өндөр байсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байв.

2020 ОНД ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ШАЛГУУЛАГЧДЫН ТОО:

Аймаг/дүүрэгХандалтын тооЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчдын тоо
1Архангай аймаг581392
2Баян-Өлгий аймаг560478
3Баянхонгор аймаг557496
4Булган аймаг324228
5Говь-Алтай аймаг581564
6,Говьсүмбэр аймаг162137
7Дархан-Уул аймаг978826
8Дорноговь аймаг548479
9Дорнод аймаг704628
10Дундговь аймаг392357
11Завхан аймаг510414
12Орхон аймаг970827
13Сэлэнгэ аймаг963927
14Сүхбаатар аймаг401348
15Төв аймаг726601
16Увс аймаг435301
17Ховд аймаг578391
18Хэнтий аймаг453362
19Хөвсгөл аймаг494248
20Өвөрхангай аймаг966931
21Өмнөговь аймаг455377
22Багануур дүүрэг265209
23Багахангай дүүрэг2423
24Баянгол дүүрэг1,6891,296
25Баянзүрх дүүрэг2,1401,305
26Налайх дүүрэг11153
27Сонгинохайрхан  дүүрэг1,2881,011
28Сүхбаатар дүүрэг1,7571,207
29Хан-уул дүүрэг834487
30Чингэлтэй дүүрэг746471

+ There are no comments

Add yours