Зүүнхараа болон Дархан дахь сэжигтнүүдээс вирус илрээгүй

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа, Дархан-Уул аймагт тус бүр нэг иргэнийг коронаюирусын хадвартай байх магадлалтай хэмээн тусгаарлаад байсан. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны мэдээллийн үеэр дээрх иргэдэд вирусын халдвар илрээгүй гэдгийг дуулгалаа. Мөн Катар улсаас ирж Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад орсон 42 иргэнээс мөн халдвар илрээгүй ажээ.

Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20 хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй гэсэн юм. ХӨСҮТ-д шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн PCR аппаратын тоог нэгээр нэмсэн. Ингээд илүү олон шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байна. Үүний хажуугаар бид хурдавчилсан оношлуур ашиглаж байгаа. Хамгийн үндсэн сүүлийн баталгаатай хариу лабораторийн шинжилгээгээр гарна гэдгийг хэллээ.

+ There are no comments

Add yours