Токиогоос иргэдээ авчирч буй тусгай үүргийн онгоц Улаанбаатарт газардлаа

Япон улсаас монгол иргэдээ авчирч буй ОМ502 дугаартай тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд яг одоо газардаж байна.
Уг тусгай нислэгээр 266 зорчигч ирж буй бөгөөд үүнээс 14 нь нярай хүүхэд байгаа аж.
Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт есөн хүнээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллажээ. Тэд нислэг гүйцэтгэснийхээ дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм.

+ There are no comments

Add yours