Өсвөр насны хүүхэд газ үнэрлэсний улмаас нас баржээ

Өсвөр насны хүүхэд газ үнэрлэсний улмаас нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд өсвөр насны хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нас барсан бөгөөд хэрэг гарсан байрны жижүүр анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ажээ. Албаныхан хэргийн газарт очих үед тус дүүргийн харьяат, 17 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэсний улмаас амьсгал хураасан байжээ.

Хэргийг харьяа цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.

+ There are no comments

Add yours