1820 иргэн БНСУ-аас Монгол руу ирэх хүсэлт гаргажээ

БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус ЭСЯ-д олноор тавьж байсан бөгөөд иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор гуравдугаар сарын 20-25-нд цахим судалгаа явуулжээ.

Энэхүү судалгаанд нийт 1820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байна.

ЭСЯ энэхүү судалгааны дүнг нэгтгэж, Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт тухай бүрт нь уламжилжээ.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

+ There are no comments

Add yours