Баян-Өлгий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг нээжээ

Баян-Өлгий аймгийн авто замын орох, гарах хөдөлгөөнийг өнгөрсөн шөнө 00:00 цагт нээжээ.

Баян-Өлгий аймаг COVID-19 халдварын эрсдэлтэй бүсэд тооцогдож буй. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Онцгой комисс хуралдаж, сум хооронд болон хот хоорондын хөдөлгөөнийг хориод байсан билээ.

Гуравдугаар сарын 17-ны байдлаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд дөрвөн байранд нийт 192 хүн тусгаарлагдсан бөгөөд гуравдугаар сарын 14-нд Казахстанаас ирсэн 59 иргэнийг гэр гэрт нь тусгаарлан, хяналт тавьж ажиллаж байгааг тус аймгийн Засаг дарга мэдээлж байсан. Харин өмнө нь бүртгэгдсэн дөрвөн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан

+ There are no comments

Add yours