Ө.Энхтүвшин: Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй

Улсын Онцгой комиссын 12 дахь удаагийн хурал өнөөдөр боллоо.
Хуралдаанаар коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхээр ямар арга хэмжээг авч байгаа болон нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Энэ үеэр Монгол Улсад шинэ коронавирусийн гурван тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор хот хоорондын орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох эсэхийг сэтгүүлчид албаны хүмүүсээс тодруулав.

Үүнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Монголд анх коронавирусийн халдвар бүртгэгдэхэд халдварыг орон нутагт тархаахгүй байх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоож байсан. Одоогоор Баян-Өлгийгөөс бусад бүх газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй байна.

Олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь сунгах уу үгүй гэдгийг УОК-ын дараагийн хурлаар шийднэ” хэмээн хариуллаа.

+ There are no comments

Add yours