Худал мэдээ, пост, жиргээгээр бусдыг турхирахгүй байхыг анхаарууллаа

Гадны иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн энэ цаг үед худал мэдээлэл тараахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.

Тухайлбал, “11:00 цагаас бүх шатахуун түгээх, дэлгүүрүүдийг хааж магадгүй” гэх мэдээлэл сошиалд таржээ.

Энэ нь худал мэдээлэл болохыг Засгийн газрын хэвлэлийн албанаас баталж худал мэдээ, пост, жиргээгээр бусдыг турхирахгүй байхыг анхаарууллаа.

Түүнчлэн “Худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгоно.

Мөн шалгалтын явцад тогтоогдох нөхцөл байдлаас хамаарч, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна” хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат хэлж байв.

Ташаа мэдээллийг хувь хүний хаягаар тарааж байгаа тул түүнийх нь дагуу хаягийг тогтооно гэсэн юм.

+ There are no comments

Add yours