Нийтийн хоолны салбарын орлого өнгөрсөн онд 480 тэрбум төгрөг болж өсжээ

Нийтийн хоолны салбарын орлого 2019 онд 479.6 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 77 тэрбум төгрөг буюу 20 орчим хувиар өссөн байна. Үүнд захиалгат хоолны хүргэлтийн орлого 200 сая төгрөгөөр буурсан хэдий ч рестораны орлого 56.3 тэрбум төгрөг буюу 24.6%, кафены орлого 9 тэрбум ба 30.3%, гуанзны орлого 8.7 тэрбум ба 37.4% тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын орлогын

  • 59.4 хувь нь ресторан
  • 22 хувь нь захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ
  • 8 хувь нь кафе
  • 6.7 хувь нь гуанз
  • 3.9 хувь нь баарны үйл ажиллагааны орлого эзэлжээ.

Зураг. Нийтийн хоолны салбарын орлого, зоогийн газрын төрлөөр, улирлаар, тэрбум төгрөг

Эх сурвалж: ҮСХ

Нийтийн хоолны газрын орлогод рестораны орлогын эзлэх хувь 2.6 пункт, гуанзны орлого 0.9 пункт, кафены орлого 0.7 пункт, баарны орлого 0.1 пунктээр өссөн бол захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 4.3 пунктээр буурсан байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

+ There are no comments

Add yours