“Diamond Princess” хөлөг дээр байсан ОХУ-ын хоёр иргэн коронавирусийн халдвартай нь тогтоогджээ

Японы эрэгт хөл хорионы дэглэмд байгаа “Diamond Princess” аяллын хөлгөөс ОХУ-ын хоёр иргэн шинэ коронавирусийн халдвар авсан нь өнөөдөр тогтоогджээ.

Халдвар авсан хоёр хүнийг хөлгөөс буулгаж, эмнэлэгт хүргэх гэж байгааг Токио дахь ОХУ-ын элчин сайдын яам сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Ингэснээр тус хөлөг дээрээс Covid-19 вирусийн халдвар авсан ОХУ-ын иргэдийн тоо гурав болж нэмэгджээ. Хоёр хоногийн өмнө “Diamond Princess” хөлгийн зорчигч эмэгтэй халдвар авсан нь тогтоогдож, Оросын иргэдээс анхны тохиолдол болж байв.

Өмнө нь ОХУ-ын нутаг дэвсгэрт халдварын хоёр тохиолдол илрээд байсан нь хоёул Хятадын жуулчид байжээ.

Эх сурвалж: Reuters

+ There are no comments

Add yours