Сүхбаатар дүүрэгт эргүүл арга хэмжээ эхэллээ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ.

Дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд нийслэлийн агентлаг, газруудын болон дүүргийн нийт 600 албан хаагч ажиллаж байна.

Эргүүлээр ажиллах албан хаагчид нь бүсчилсэн хуваарийн дагуу хотын гудамж талбайд, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газрууд, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч байна.

Мөн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цас болон орчны 50 метр газраа цэвэрлэх үүрэг даалгаврыг давхар өгч байна.

Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалан, бусдыг хүндэтгэн амны хаалтаа хэрэглэж байгаа иргэд, эргүүлүүдийн тавьсан шаардлагыг эерэгээр хүлээн авч буй байгууллага, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.

“Эргүүл” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

+ There are no comments

Add yours