Сүүлийн 24 цагийн дотор 136 хүн коронавирусын халдвараар нас баржээ

Хятад улсын эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр буюу мягмар гарагт коронавирусын халдвараар 136 хүн нас барсан талаар мэдээллээ. Ингэснээр тус улсад одоогоор уг халдвараар нас барсан хүний тоо 2,004-т хүрээд байна.

Түүнчлэн 1,749 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд Хятад даяар халдвар авсанг хүний тоо 74 мянга давжээ.

Өчигдөр “Глобал Таймс” сонин Хятадын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн судалгааны үр дүнг танилцуулсан байна.

Тус баг 10 хоногийн хугацаанд 5000 гаруй хүнд өвчний шинж тэмдэг илэрч байгааг тогтоожээ.

Эх сурвалж: NHK

+ There are no comments

Add yours