Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгахаар болжээ

БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. Учир нь, өчигдөр холбогдох сайд, албан тушаалтнууд уулзаж сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах асуудлыг ярьж, шийдэлд хүрсэн аж.

+ There are no comments

Add yours