1072 ширхэг хувьцаатай иргэд 96480 төгрөг оногдож байна

Пүрэв Дашдорж

Эрдэнэс Тавантолгой” ХК-ий ТУЗ хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг өгөх шийдвэр гаргажээ. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компаний тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ны дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ноогдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Мөн ноогдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЭТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

Энэ тухай мэдээллийг компаний вэб сайт, пэйж хуудас, ЭТТ аппликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072, 19001950 гэсэн тусгай утсуудаар албан ёсны мэдээлэл авах боломжтой юм байна.

Түүнчлэн 7 хоног бүрийн Даваа гарагт ЭТТ ХК-ий ноогдол ашиг болон компаний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгч байхаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл