Хүүхдээ битгий гаж донтон, алан хядагчид, гэмт хэрэгтэнгүүдийн олз, золиос болго!

Эмэгтэйчүүд сайн мэдэж байгаа байх.
Фэйсбүүкээр болон бусад сошиал хэрэглээнээс эрчүүд хувийн чатаар, ойр дотно танилцья гэж хvсэх, шалдан нvцгэн зургаа явуулчих гэж гуйх, шаардах, зөвшөөрөлгvйгээр өөрсдийнхөө шалдан зургийг болон энд тэндэх эрхтэнийхээ зургийг явуулах, мессенжерээр шууд утасдах, эротик бичлэг, порно зураг явуулах гэх мэт явдлууд гардаг.
Би хичнээн насанд хvрсэн, туршлагатай хvн ч гэлээ, гэнэт шалдан нүцгэн зураг гарч ирэхэд балмагдаж, санаа зовдог.

Гэтэл фэйсбүүк болон бусад сошиал медиа хэрэглэдэг монгол хүүхдүүд зөндөө байгаа. Тэд ийм халдлага, дарамт, сэтгэлзvйн хүчирхийлэлд 100% өртөж байгаа. Эцэг эх нь мэдэхгvй. Хүүхдүүд ч эцэг эхдээ хэлэхгvй, хэлбэл фэйсбүүк хэрэглэхийг хориглоно гэж мэдэж байгаа.

Саяхан ямар хамтлагийн ч гэнэ үү нэг хүүхэд 12 давхраас унаж үхсэн бөгөөд хамтлагийн гишүүд нь: “Манай тэр маань биднээсээ хамгийн ухаантай, манлайлагч байсан. Тэр тоглоомны учрыг түрүүлж олоод, энэ үеийг давсан, одоо тэнгэрээс инээмсэглэж байгаа” ухааны юм бичсэн байгаа.

Doko DG найз, Оросод нэг хэсэг залуучууд, хүүхдүүд байшингаас үcэрч, галт тэрэгний урдуур орж үхдэг байсан нь интернетээр тархсан олон группуудтэй холбоотой. Энэ группууд нь ялангуяа шөнийн цагаар хүүхэд, залуучуудтай холбоо барьж, амиа хорлоход ятгадаг байсан тухай хэвлэл мэдээллүүдэд бичсэн тухай ярьжээ.

Европын орнуудаар ч гэсэн шилжилтийн насныхан, залуучууд “амиа хорлох групп” интернетээр байгуулж, нэгэн зэрэг амиа хорлодог байсан тухай хэдэн жилийн өмнө сонсогддог байсан.

Одоо ч гэсэн online тоглоомноос болж амиа хорлосон, ойр дотны хvмүүсийнхээ амийг хөнөөсөн шилжилтийн насныхан болон залуучуудын талаар тогтмол мэдээ гардаг.
Хятад, Солонгост интернет тоглоомны донтой хүүхдүүд хичнээн мянгаараа тоологдоно. Хятадад тоглоомны донтой хүүхдүүдэд зориулсан эмчилгээний газрууд улам ихсэж байгаа. Ганц хүүхдээ юугаар ч дутаахгvйн тулд эцэг эх нь дуртай бvхнийг нь авч өгөөд, еерсдее хүүхэддээ цаг зав гаргахгvй ажил хийдгийн гай нь энэ.

Манайд энэ өвчин аль 15-20 жилийн өмнө орж ирээд, үр дvн нь эхнээсээ гашуунаар гараад эхэллээ.
Бага, дунд насны хүүхэд жинхэнэ амьдрал (real life), компютер тоглоомон доторхи зохиосон амьдралыг (virtual life) ялгах чадваргүй. Тэд бvгдийг “амьдрал ийм байдаг” гэж нэг цул болгон хvлээж авна.

Шилжилтийн насныхан, залуучууд, тэр битгий хэл насанд хvрэгчид хvртэл дижитал, хенгехен, зугаатай, өөрөө бүх юмны төв болсон, дандаа ялсан, амжилтанд хүрсэн зохиомол амьдралд хорхойсно.

Компютер тоглоомны дон дэлхий даяар хүчрэгдэхээ больж байна. Энэ бол дараагийн “хар тамхи” мансууруулах бодис мөн.
PC тоглоом зохиогчид ч гэсэн аль болох тоглогчийг урамшуулах, донтуулах зорилготойгоор тоглоомоо бүтээдэг. Ийм тоглоомуудыг зардаг компаниудын ашиг орлого жилийн хичнээн тэрбумаар тоологдоно.

Сошиал мэдээг дагасан гэмт хэрэг, гаж донтонгуудын арга улам нарийсаж байна.
Сүүлд 12 давхараас үcэрч нас барсан хvvхдийн хэргийг харвал, online тоглоомыг ашиглан амиа хорлох даалгаврыг дотор нь суулгаж еген, зевхен амиа хорлосон тохиолдолд тоглоомны дараагийн тvвшинг давах шаардлагатай болгож, тоглоомонд донтсон хvvхэд, залуучуудын дон евчин дээр дереелж, “дараа нь юу болох бол?” гэсэн сониуч зан, би энэ vеийг давах ухаантай, чадалтай гэсэн хор шарыг хеделгеж, олон хvчин зvйлсийг холбосон, маш нарийн зохион байгуулалттай хорлонт vйл ажиллагаа байгаа юм.

Хvvхэд, залуучууд сонирхлоороо бvлэг болон нэгдэж, нэг online тоглоомыг тоглоно. Бvлгийн амжилт нь бvлгийн гишvvн бvрээс шалтгаалах учир бие биенээ автоматаар шахалт, дарамтад оруулна. Чи тэр vеийг тийм амжилттай давсан байх ёстой гэсэн дарамт vvcнэ. Найзуудаа алдахгvйн тулд, тоглоомонд харьяалагдахын тулд шаардлагад нийцнэ.
Ингэхээр нэг хvvхдэд еерийн тоглоомонд сайн байж, тоглоомны vе шатыг давж, шагнал хvртэх амбиц, группын шахалт дарамт, дээрээс нь зохион байгуулалттай гэмт хэрэгт бvлгvvдийн ятгалга гээд олон хvчин зvйлс нелеелж байна.
Эдгээр олон хvчин зvйлсvvд нь жинхэнэ амьдрал, тоглоомны амьдралыг ялгахаа больтлоо донтсон хvvхдэд амиа хорлох хенгехеен шийдвэр болно.

Амиа хорлолтоор дэлхийд тэргvvлдэг Япон улсад жил бvр “нэгэн зэрэг амиа хорлоё” гэсэн уриалга явдаг бегеед энэ уриалгад нэгддэг хvvхэд залуучууд, дууриагчид маш олон байдаг. Энэ нь орчин vеийн алан хядагчид юм.
Гудамжинд гарч хvмvvc рvv буудаад дараа нь еерийгее бууддаг гаж евчтенгvvдэд интернет маш сайхан нехцелийг бvрдvvлж егне. Амиа хорлох санаа тээж явдаг хvмvvcт ийм уриалга нь маш сайхан боломж болдог. Тэд, “ганцаараа, хэн ч тvvнийг мэдэхгvй енгерч байна” гэж бодохгvй, харин ч интернетийн хvчээр “ханиндаа, хvмvvcийн анхаарлын тевд” vхэж байгаа нь бvvр их кайф егч байгаа юм.

Та CandyCrush мэтийн тоглоомыг тоглож vзсэн л байлгvй. Дараагийн vед хvрэхийн тулд та шенийн 3 цагт олон жил холбоогvй явсан танилаасаа амь гуйж, “доошоо орж” байсан биз?
Тэгвэл таны ингэж доошоо орсон чинь жинхэнэ дон евчтэй болсон хvvхэд залуучуудын хажууд юу ч биш. Та бол noob буюу нусан жур.
Жинхэнэ тоглоомонд донтсон хvнийг дараагийн vед хvрэхийн тулд vх гэвэл “яаж?” гэж л асууна.

Эцэг эхчvvдээ анхаар! Хvvхдийнхээ ямар тоглоомыг хэнтэй яаж тоглож байгааг, ямар сошиал медиагаар хэнтэй, хэдэн цагт, юу ярьж байгааг сайн мэдэж бай!
Тоглож байгаа тоглоомыг нь сонирхоод хажууд нь суу, хамт тогло.

Германд жишээлбэл эцэг эхчvvд хvvхдээ бусад хvvхдvvдтэй бvлэг болж тоглохыг хорьж дийлэхгvй учир ямар хvvхдvvдтэй тоглож байгаа эсэхийг нь, тэд vнэхээр хvvхэд менvv, vгvй юу, тэд юун тухай ярьж байна, хэн ямар дарамт шахалт бусаддаа vзvvлж байна гэдгийг мэдэж байхын тулд эцэг эхийн ядаж нэг нь хvvхэдтэйгээ хамт нэг бvлэг Clan, group болох явдал улам бvр ихсэж байна.

Техник мэдээлэл, сошиал медиагийн ийм орчин vед хvvхдэд эдгээрийг хориглох боломжгvй юм. Гэхдээ хvvхдэд хэмжээ хязгаар, яаж хэрэглэхийг нь зааж егех бvрэн боломжтой, ёстой.

Хvvхдээ сошиал ертонцед, online тоглоомонд хэзээ ч битгий ганцаар орхи!
Компютер тоглоом, гар утсыг хэмжээ хязгаартай тоглуулж сурга!

Хvvхэд чинь fb болон бусад сошиал мэдээг хэрэглэдэг бол яаж биеэ секс болон амь насанд нь хvрэх халдлагаас хамгаалахыг зааж өг. Илэн далангvй ярь!

Хүүхдээ битгий гаж донтон, алан хядагчид, гэмт хэрэгтэнгүүдийн олз, золиос болго!

Интернет, сошиал медиагийн ачаар та дэлхийн енцег булан бvр дэх гэмт хэрэгтэн, алуурчин, гаж донтонд гэрт чинь челеетэй нэвтэрч, vр хүүхдийг чинь хүчиндэх, алах тавтай сайхан боломжийг олгож байгаагаа бүү март!

+ There are no comments

Add yours