Их хурлын гишүүн Ш.Раднаасэдийн ахан дүүсийн авлигын сүлжээ

Хамаатнуудаа хамгаалахаар хуульд өөрчлөлт оруулах эрх мэдлийг хэн түүнд өгөв. Яагаад ингэж улайрав. Төрд шургалсан 60 тэрбумын сүлжээ төрийн эрх мэдлийг ашиглан төрөл төрөгсөдөөрөө баяжиж хөлж гэсэн үг гэж үү. Хуульч мэргэжилтэй, хууль санаачлах эрх мэдэлтэй Их хурлын гишүүн ийм болох эх үндэсийг хэн тавив… Ёроолгүй шуналтай, хамаарал бүхий нөхдөөр дамжуулан улсын сан хөмрөг рүү хуруугаа дүрж өөрийн хөрөнгө санхүүгээ зузаатгадаг их хурлын гишүүний эрхэм дээд суудалд залрагч хэн байв. Шатарбалын Раднаасэдийг Говь-Алтайчууд 2016 оны сонгуульд сонгож, өөрсдийгөө төлөөлүүлж төрийн түшээ гэх алдарыг хүртээсэн. Харин энэ хүн уг албан тушаалыг хамаатан садангаа “хоолонд хүргэх” гишгүүр болгосон нь харамсалтай. Түүгээр зогсохгүй гишүүний эрхээ ашиглаж өөрийн сүлжээ болгосон хамаатнуудаа холбогдсон гэмт хэргээс нь чөлөөлүүлэхээр Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлүүлэхээр хууль санаачлан асар ихээр хүчин чармайлт гарган зүтгэсэн нь жирийн хэрэг биш байж. Тэрбээр энэ хуульд оруулсан өөрчлөлтөөр хамаатан садангаа холбогдсон гэмт хэргээс чөлөөлүүлэх атгаг санаатай байсан бололтой.

           Баримт-1 Ш.Раднаасэдийн төрсөн ах нь их хэмжээний авлига авсан нь илрэв

Авлигатай тэмцэх газарт Шатарбалын Раднаасэдийн төрсөн ах Шатарбалын Раднаабазарт Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйл, “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” зүйчлэлээр 1902005660381 дугаарын Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны  хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа мэргэжилтнүүдээр хуулийн төсөл бичүүлэн тэрийгээ бусад хувийн компаниудаар бичүүлсэн мэт болгож, төсвөөс мөнгө гаргуулан авсан хэргээр шалгагдаж байна. Ш.Раднаабазарыг улсад маш их хэмжээний хохирол  учруулсан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа ч энэ хэргийг УИХ-ын нөлөө бүхий гишүүн ах нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хэрэгсэхгүй болгох шат руу оруулах гэж шийдвэрлэх хугацааг сунгаж, сунжруулж байсан тухай ойрын эх сурвалж ам алдсан.

Эндээс харахад олны дунд оймсчин гэж алдаршсан Баярсайханы ар тал, УИХ-ын гишүүн Шатарбалын Раднаасэд нь хөөн хэлэлцэх хугацааны тухай хуулийг санамсаргүй барьж аваагүй аж. Тэрбээр их хурлын гишүүний өндөр албан тушаалаа ашиглаж ашигтай бүхий л салбарт эрх мэдэл бүхий албан тушаалд шургуулсан авлигачин ах дүүс, амраг садангаа уснаас хуурай гаргах гэсэн зүтгэлээр ингэж улайрсан бололтой.

 Хамаатнуудынхаа нэрээр хамаг л боломжийг өөртөө шингээдэг ёроолгүй мэт шуналтай ч номын дүрийнхээ цаанаа  нууж чаддаг Шатарбалын Раднаасэдийн төрсөн ах Шатарбалын Раднаабазар нь Байгаль орчны яаманд 2016 онд төрийн албан хаагчийн шалгалтгүй томилогдсон. Их хурлын гишүүн дүүгийн буянд ийнхүү их мөнгөний эргэлттэй төрий яаманд нөлөө бүхий албан тушаалд шургалсан АТГ болон хуулийн байгууллагад салбарын сайдынхаа талаар удаа дараа гүжир мэдээлэл өгөх болсон учир “дутагдал”-аар халагдсан тухай ч мэдээлэл мөн байгаа юм.

Баримт-2 Ш.Раднаасэдийн бүл ах нь конторбандын хэргээр шалгагдаж байна

Энэ бол Дорнодын гаалийн газрын дарга Б.Винтов гэгч.  Харин энэ зураг нь 2016 оны УИХ-ын сонгуульд бүл дүү Шатарбалын Раднаасэдийгээ Говь-Алтай аймагт нэр дэвшихэд сонгуулийн ерөнхий менежерээр ажиллахаар оччихсон байхдаа авахуулсан байдаг. Б.Винтов 2016 онд Эрдэнэтийн гаалийн газрын даргын алба хашиж байсан ч бүл дүүгийнхээ сонгуулийн менежерээр ажиллахаар үүрэгт ажлаа өгөн Говь-Алтайд түр суурьшсан байдаг. Ингэж ажилласан учир тэрбээр 2016 оны сонгуулийн дараа Ш.Раднаасэдийн зүтгэлээр Дорнодын гаалийн даргаар томилогдсон байдаг. Харин одоо Б.Винтов албан тушаалаа ашиглаж хилээр их хэмжээний бараа бүтээгдэхүүн хилээр гаргаж, конторбандын хэргээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байв. Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйл, “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” зүйчлэлээр буюу конторбандын хэргээр 170200235 дугаарын эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаад эдүгээ Б.Винтовт холбогдох хэрэг прокурорт шилжээд байгаа аж.

Баримт-3 Их хэмжээний авлигыг оймсондоо нуугаад баригдсан Н.Баярсайхан…

Авлигатай тэмцэх газраас 2019 оны 7 дугаар сард  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт импортын хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрээс 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 77.000 юань бэлнээр хурааж,багагүй дуулиан тарьж байв. Тэрбээр хамт ажилладаг нэр бүхий хүмүүстэйгээ нийлж, улсын хилээр бараа бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ гүйцэтгэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээдэхүүний эскпорт, импортын зөвшөөрлийг хүссэн аж ахуйн нэгж байгууллагуудад өгөхгүй   удах, хясан боогдуулах замаар хахууль авсанг мөрдөн шалгаж тогтоосон. Түүнчлэн уг хэргийн талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга “оймсчин Баярсайхан албан тушаалаа ашиглаж авсан хахууль болгоноосоо ааяад төдөн төгрөг гэж тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэдэг байжээ. Ааяа гэж хэн бэ” хэмээн жиргэж багагүй шуугиан тарьж байсан. Мөн энэ хэргээс улбаалан ойрын хамтрагч Н.Баярсайханаа хөөн хэлэлцэх хугацаагаар үйлдсэн гэмт хэргийн улмаас эдлэх ялаас “сугалах” гэж байна гэсэн хардлага маш ихээр газар авсан нь оргүй зүйл биш байсан юм.

Үргэлжлэл бий…

 Сэтгүүлч С.Баяр

42Comments

Add yours
  1. 2
    нэргүй

    Раднаасэд эцэггүй, бутач хүүхэд гээ биздээ? төрд бутач хүмүүс гаргаж болдоггүй юм шүү дээ!

  2. 3
    Сөрөг

    Ми.Энхболдын тэжээвэр богд-ар хорооллын тал нь Ми.Энхболдынх тал нь Ш.Раднаасэдийнх….

  3. 4
    Rich

    Nohoi doloo heden tsaas avch hvn gvtgej baigaa neg hogiin archaagvi setgvvlch. Songuuli duhuj bga argagvi. Undur bolovsrol toi hvn dee.

  4. 5
    Anonymous

    A,A aar ehelsen usegtei uls turd tsewerhen ywj chadahgui humuusiin argaa barsan zahailagt yum l bna uruwdultui dunduur zuiluud setgeh yumdaa

  5. 7
    Anonymous

    Хөөрхий дөө дундууртаж бичээд л Алтайхан хэн нь хэнбээ гэж мэднээ

  6. 8
    Anonymous

    худлаа зүйлийг мянга бичлээ гээд худлаа л бол худлаа Алтайхан Раднаасэдийг мэднээ

  7. 9
    Зориг

    Хөлсний шантаажчин хэдэн халтар цаасны сэтгүүлчийн амгаланбаатарын хүүхэн л бичсэн байна. Раднаасэдийгээ ямар ч тохиолдолд дэмжинээ.

  8. 12
    Anonymous

    Шаа2 тойрог булаах гэсэн арчаагүй Амарсанаагын гүтгэлэг л байна.

  9. 13
    Иргэн

    Үнэн. Тэр Винтов гэгчийг сайн шалга. Өөрч янз бүрийнюм гарч ирнэ. Энэ муу Раднаа-гийн сүлжээний хүн болоод тийм хийгээд байдаг байж

  10. 14
    зочин

    Говь-Алтайнхан их хүн муутай, хүнээс зүгээр л юм салгачих санаатай, товчхондоо муу хүмүүс

  11. 15
    Иргэн

    Гөлөгнүүдийг бүгдийг нь төрөөс зайлуул. Шоронд хийж чададгүй юм бол монголоос зайлуул!

  12. 16
    зочин

    Хөөн хэлэлцэх хуулиар мөнгө саадаг хүн нь Ааяа буюу Раднаасэд манай Говь Алтайнхан одоо дахин гаргахгүй .

  13. 17
    Anonymous

    Нэгнийхээ нэр төрийг харлуулж өрсөлдсөнөөс Алтай сайхан нутагаа хэрхэн хөгжүүлэх үү, ард түмнээ яаж сайхан амидруулах уу гэж өрсөлдөөч.
    Хүний хар үг
    Хар атга санаа
    Хар зүснээс олигтой юм гарахгүй шүү.
    Хар, харлуулах юм бодоод явбал үйлс чин бүтэхгүй л болов уж

  14. 18
    иргэн

    энэ гэмгүй царайтай новшийг дахин сонгохгүй байя аа энэ үнэн шүү Говьалтайчуудаа

  15. 22
    Oyu

    Өө өрсөлдөөн эрэлцнүү хаха одоо тэд тархи угаалт эхлэж байгаам байна да биесээ хэсэг муулна биз

  16. 24
    Зочин

    Винтов гэдгийн хүүхэд МУИС-д хангамжийн дарга хийдэг А гэгч мөн үү

  17. 27
    Anonymous

    Дундуур Амгаа гэж нэг ийм хүндээ сайхан үзээчээ хогоо шидээ дэлгээд энииг бичсэн нөхөр бас Алтайх хөөрхий дөө гарах л бол сайхан үзээч Амгаа өөрөө ч өндөг биш шүү их л зүйл яригдаад байдаг шүүдээ энэ тэнэг арга чинь улам л балайг чинь илчлээд байнаа цэвэр л үзээч өөрийгөө хар Амгаа ……….

  18. 29
    Anonymous

    Ийм элий балай юм бичихийн оронд хийсэн бүтээснийг нь дүгнэж дутуу зүйл бвал хийлгээд Алтайгаа хөгжүүлэхээ бодооч!

  19. 30
    Zochin

    Altaichuud avligachidiig tolgoi deeree zalaad, hulgai hiij bsan ch hamaagui demjine gen uym, bodvol iim setgegdel bichsen hun Delhi humuusees baga saga yum hurtdeg l humuus bh daa

  20. 31
    зочин

    энд бүх зүйл баримтаараа нотолгоотойгоо л байх юм. тэгэхээр яагаад шантаажчин хөлсний бичээч болдог юм бол. баримтгүй худлаа зүйлийг мөнгөөр бичдэг байх даа. иймд Раднаасэдийг өмөөрөх шалтаг харагдахгүй байна. харин бөгс долоогчид нь хариу няцаалт байвал гаргаж тавь, үгүй бол эндээс зайл

  21. 32
    Зочин

    Раднаасэдийн сонгуульд ажилласан хулгайчууд дарга болцгоосон. Мэргэжлийн хяналт, МУИС-аар дүүрэн, гай тарьсан хулгайчууд

  22. 34
    unen yum bichdeg u??

    ene Otgon setguulch hun gutgeed bdiimuu esvel?? Undram ged muis n huuhniig gutgesen ged nuguuh ni medegdel ged bichsen bnle shdee hudlaa zuileer hun gutgedeg bol uiliin ur ni irne shde

  23. 39
    Зочин

    Дутуу л бичиж.Терсен эгч Оюунчимэг нь мэргэжлийн бус ч УБЦТС ТӨХК-Д хангамжийн албаны дарга, ах Дарамзагд нь Гадаадын харьяатыг бүртгэх газарт хэлтсийн дарга шүү дээ.Бүгд өөр өөр эцгийн хүүхдүүд.

  24. 40
    Neg nutgiin hun

    Ta hunii etseg ekhiin amidariliig yasan sain meddeg hun bn aa. Burhanii orond bgaa hogshchuudeer ni buu orold. Tanii amidarald ch bgaa ch um biluu bid nar medekhgui shuu dee Huniig muulskh tutam tand muu bolno shuu Ukhaantai bai daa hutgiin hun mini ee

  25. 41
    Anonymous

    замын үүдийн гаальд байдаг эмэгтэй дүү нь АТГ д баригдаад зүгээр мултарч байсан нөхөр нь замын үүдын мэргэжлийн хяналтад шуналын тулам байдаг юм да

  26. 42
    Зочин 55

    Раднаасэд 60 тэрбумын сүлжээг жинхэнэ Алтайд хэрэгжүүлсэн хүн. Сонгуульд өөрт нь ажилласан, хандив өгсөн, тогтоосон ханшийг өгсөн нөхдүүд албан байгууллагуудын дарга нар болсныг Алтайнхан бүгд мэднэ. Насан туршийн Баярмаа мэтээс эхлээд л хөврөнө ш дээ. Авилга авдаг нь тодорхой болсон Раднаасэдийг хурдан шалгаж шоронд нь илгээх хэрэгтэй. Юун сонгуульд өрсөлдүүлэх ….

Leave a Reply to зочин Cancel reply