1930 оноос хойш илэрсэн тахал, вирусүүд

Дэлхийн банкны тооцоогоор вирус, тахал өвчний жилийн өртөг нь 570 тэрбум ам.доллар буюу дэлхийн орлогын 0.7% байдаг байна.
  • 1930 оноос илэрсэн тахал, вирусийн зураг 1-д харуулав. Нийтдээ 11 томоохон хэмжээний вирус илэрснээс нас баралтын түвшин хамгийн өндөр нь Малайзад илэрсэн Нипах(75%) тахал байсан.
  • 2003 онд Хятадад илэрсэн SARS вирусийн нас баралтын түвшин бага(11%) боловч хамрах хүрээ нь харьцангуй их байв. Энэ вирусаар 8000 хүн халдварласан бөгөөд 880 хүн нас барж байв.
  • 2013-2015 онуудын хооронд Өмнөд Африкт Эбола вирусийн 28,616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс  11,310-нь нас баржээ.

Зураг 1. 1930 оноос хойш илэрсэн вирус, нас баралтын түвшингээр

Эх сурвалж: Center for Disease Dynamics, Economics & Policy

Харин илэрсэн 11 вирусийн газар нутгийн байршлаар нь харуулбал 6-нь Африкийн улсуудад илэрчээ. Орлогын түвшингээр нь авч үзвэл, 85 хувь нь бага дунд орлоготой орнуудад илэрсэн байна.

Зураг 2. Илэрсэн тахал, вирусийн газарзүйн байршлаар

Эх сурвалж: Center for Disease Dynamics, Economics & Policy

ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРЛЫГ ХЭМЖИХ НЬ

Тахал, вирус нь тархалт өндөртэй байдаг учир ихэнх тохиолдолд хил хязгаар, худалдааны хорио тавигддаг. Ялангуяа тээвэр, аялал жуулчлал, ХАА, жижиглэн худалдааны салбарт хүчтэй нөлөөлдөг байна. Хүснэгт 1-д зарим вирусийн эдийн засагт учруулсан хор хохирлыг харуулсан байна. Тухайлбал, 2003 онд л гэхэд Хятадад илэрсэн SARS –н үеэр нийтдээ 40 орчим тэрбум ам.долларын хохирол учирсан гэдэг бол олон улсын агаарын тээвэрт 7 тэрбум ам.долларын хохирол учирсан байдаг.

Хүснэгт 1. Зарим вирусийн эдийн засагт үзүүлсэн хор хохирол

ХугацааГазарзүйВирусХэмжилтЭЗ-ийн хор хохирол
Аялал жуулчлал2009МексикH1N1Аялал жуулчлал2.8 тэрбум ам.доллар
ХАА1998–2002СомалиRVFХАА-н бүтээгдэхүүний экспорт435 сая ам.доллар
Засгийн газар1998–1999МалайзNipahТатварын орлого105 сая ам.доллар
Санхүүгийн салбар2013–2015Гана, ЛибериEbolaХөрөнгө оруулагч нар гарсан600 сая ам.доллар
Тээвэр2003ГлобалSARSАгаарын тээвэр7 тэрбум ам.доллар

Эх сурвалж: Research paper, Infectious disease and economics: The case for considering multi-sectoral impacts, 2019

КОРОНА ВИРУС ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Саяхан илэрсэн Корона вирусийн сэжигтэй 2019 тохиолдол бүртгэгдсэнээс Хятадад 1979, Тайландад 7, Хонконгт 5, Австралид 4, Франц, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Тайванд тус тус 3 илэрчээ. Харин халдвартай хүмүүсээс 56 хүн нь нас бараад байна.

Зураг 3. Корона вирусийн сэжигтэй тохиолдлын тоо

Эх сурвалж: https://gisanddata.maps.arcgis.com/

Корона вирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөг судлаачид янз бүрээр харж байна. Тухайлбал, вирус энэ хэвээр үргэлжилсээр байвал Хятадын эдийн засгийн өсөлт 0.5-1 хувиар буурах боломжтой гэж үзжээ. Хориг тавьж буйтай холбоотой тус улсын аялал жуулчлал, зочид буудал, тээврийн салбаруудад илүүтэй нөлөөлөхөөр байгаа юм. Харин вирус илэрсэн Хятадын зам, худалдаа, харилцааны гол төв болсон Ухан хотод дотоодын машин, гангийн үйлдвэрлэл байдаг учир аж үйлдвэрийн салбарт ч бас нөлөөлнө. Тодруулбал, дэлхийн 500 шилдэг компанийн 300-нх нь салбар нь энэхүү хотод байдаг.

КОРОНА ВИРУСААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Тус вирусаас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас өгч байна.

Эх сурвалж: Мандал Даатгал ХК

+ There are no comments

Add yours