Өнгөрсөн онд 77.6 мянган эх амаржжээ

ҮСХ-ноос Монгол Улсын 2019 оны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Улсын хэмжээнд 2019 онд 77.6 мянган эх амаржиж, 80.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 543 (0.7хувь)-гоор, төрсөн хүүхэд 695 (0.9хувь)-оор нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2019 онд нийт нас баралтын 7.4 хувийг тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82.4 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 62.2 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

Сэтгэгдэл

+ There are no comments

Add yours