Хоригдсон гэх Л.Наранбаатар гэрээсээ “лайв” хийлээ

Эдийн засагч Л.Наранбаатар өчигдөр 14 цаг 30 минутын үед “Шударга бусын хонгилоор орох боллоо” хэмээн твиттэр хуудсаараа дамжуулан жиргэсэн. Түүнчлэн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр түүнийг хорьсон талаар мэдээлэл цацагдаад байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл нь ор үндэсгүй, худал болохыг тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хийсэн “Live stream”- ээр нотлон харууллаа.

Тодруулбал, Энэ оны нэгдүгээр сарын 14,15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эдийн засагч Л.Наранбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж шүүхээс түүнийг иргэн М.Ариунтулгыг залилсан хэрэгт буруутган 20 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр шүүх хурал дууссаны дараа түүнийг хорих, баривчлах ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй бөгөөд цахим хуудсаараа дамжуулан ор үндэсгүй, худал мэдээлэл тараасан болохыг хэллээ.

Харин өчигдөр түүнд залилуулж мөнгөө алдсан гэх иргэн М.Ариунбаатар мэдээлэл хийх үедээ, Л.Наранбаатар шиг адгийн шаар, луйварчдын эцсийн орогнох газар, нуугдах үг нь эх орон, ард түмэн болжээ хэмээн мэдэгдэж түүний хийсэн залилангийн хэргийн талаар олон нийтэд мэдээллэсэн юм.

Medee.mn

+ There are no comments

Add yours