Н.Номтойбаяр: Надад нуугаад байх зүйл байхгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос Их хуралд өчигдөр хүргүүлсэн байна. Энэ дагуу маргааш буюу нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх юм. Үүний дараа УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор асуудлыг хэлэлцэнэ.

Ямар үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УЕП-оос Их хуралд хүргүүлсэн талаар Н.Номтойбаяр гишүүнээс тодруулахад “Сүүлд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Үнэхээр хэргийн нууц задалсан бол энэ эрүүгийн хэрэг болно. Гэтэл нууц задалсан эсэхийг шалгаагүй, надад ч мэдэгдээгүй.

Хэрэв Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалтай хуралдвал би оролцохгүй. Надад нуугаад байх зүйл байхгүй. Нээлттэй хуралдвал оролцоно” гэлээ.

+ There are no comments

Add yours