Цэргийн бүртгэл энэ сарын 20-нд эхэлнэ

Цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 7-нд зохион байгуулах юм байна. Ингэхдээ засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна.

Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах юм байна. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг. Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд, 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч нар хамрагдах аж.

+ There are no comments

Add yours