150 сая төгрөгөөр үнэлэгдсэн сийлбэртэй гэрийн хулгайчид баригджээ

Монголд цөөн байдаг уран нарийн сийлбэртэй найман ханатай гэрийг хадгалж байсан чингэлэгтэй нь хулгайлсан хэрэг гарсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 12 цагийн дотор илрүүлж эзэнд нь бүрэн бүтнээр нь хүлээлгэн ѳгчээ.

Нарийн сийлбэртэй найман ханатай уг гэрийн зах зээлийн үнэлгээ нь 150 сая тѳгрѳг бѳгѳѳд өнгөрсөн аравдугаар сард алдагдсан байсныг хоёр хоногийн өмнө эзэд нь мэдэж цагдаагийн байгууллагад хандсанаар түргэн шуурхай илрүүлсэн байна.

+ There are no comments

Add yours