Ахмадуудын зээл авахыг хязгаарлаж болохгүй гэв

Зээлдэгчдийн холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Зээл аваагүй, оны өмнө зээлээ төлөөд дуусчихсан ахмадууд, яах болж байна. Иймд бүх ахмадуудад тэгш хандах хэрэгтэй гэж бодож байна. Мөн тэтгэврийн зээлтэй ахмадуудын 95 хувь нь Хаан болон Төрийн банканд байгаа. Тэр их мөнгө тус хоёр банкан дээр очиж байгаа нь хоёр банкийг хувьчлан авах гэж буй этгээдүүдийн далд санаа байж магадгүй гэж харж байна. Зээлтэй ахмадад биш нийт ахмадад тэгш хуваарилалт хийх ёстой бөгөөд ахмадууд зээл авахыг хязгаарлаж болохгүй юм.

Зээлдэгчдийн Холбоо, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвлэл Болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулж байгаа шударга хуваарилалтын төлөөх цуглаанд нэгдэж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд гарын үсэг цуглуулах ажил явагдана. Жигд хуваарилалт хийхийг дэмжиж байгаа ахмадуудыг Сүхбаатарын талбай дээр ирж гарын үсгээ зуран, нэгдэхийг хүсэж байна” гэв.

+ There are no comments

Add yours