Багдад хотын нисэх онгоцны буудал пуужингийн халдлагад өртжээ

БАГДАД. /TASS/. Баасан гарагт шилжих шөнө Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудлын орчимд хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсон байна. Энэ нь пуужингийн цохилт байсан бөгөөд наад зах нь найман хүн амиа алдсан гэж “France-Presse” агентлаг Иракийн аюулгүй байдлын хүчний эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

“Багдадын олон улсын нисэх онгоцны буудлын ачааны талбайн ойролцоох газарт гурван пуужин унаж, хоёр машин дэлбэрсэн” гэж Иракийн цэргийнхэн мэдэгдсэн байна.

Телевизийн “Al Hadath” сувгаар өмнө нь мэдээлснээр, нисэх буудлын ойролцоо Америкийн цэргийн баазууд байрладаг бөгөөд тийрэлтэт системээр пуужин харвасан байж магадгүй байна. Пуужингуудийн нэг нь онгоцны буудлын үүдний шалган нэвтрүүлэх цэг дээр туссаны улмаас тэнд байсан Иракийн 12 цэрэг шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд энгийн иргэд ч байгаа аж.

Пуужингийн нэг мөн хөөрч, буух зурвасын бүсэд унасны улмаас агаарын боомтыг хаахаас аргагүйд хүрчээ.

+ There are no comments

Add yours