Тамирчдыг каннабис бодис хэрэглэхийг хоригложээ

Дэлхийн сэргээшийн  эсрэг агентлаг (WADA)  тамирчдад хориотой бодисын шинэчилсэн жагсаалтыг  нийтлүүлжээ.

Хориотой бодисын шинэ жагсаалтад саяхан нэмэлт тэжээлээс шинжээчдийн илрүүлсэн октодрин (1,5-диметилгексиламин), мансууруулах  бодисын оптикийн изомер гэх төрөлд хамаатай левометадон оржээ.

Үүний  зэрэгцээ, каннабиноидуудын хэрэглээний журмыг тодорхой болгов. Шинэ жагсаалтад канабис гэх байгалийн олс өвсний гаралтай болон хиймэл каннабиноидыг бараг бүгдийг нь хорионд оруулж байгааг  тайлбарласан байна. Харин WADA хорионы жагсаалтаас аргон инертийн хийг хасжээ.

WADA-гийн шалгалтад бетимил ба фенилэфрин хоёр үлдсэн ба орос тамирчдын хэрэглэдэг экдистерон эмэнд анхаарал хандуулсан байна. Энэ эмийг 2021 оноос хориглох бололтой.  Эмнэлгийн тогтоосон өвчний эмчилгээнд  шаардлагатай гэж үзсэн эмийг хорионы жагсаалтаас үл хамааран хэрэглэхийг зөвшөөрчээ. Бас тус агентлаг  ужиг өвчиндөө хорионы жагсаалтын эм хэрэглэх зөвшөөрлөө хүссэн тамирчдын хүсэлтийг хүлээн авахаар болжээ.

+ There are no comments

Add yours