Онцгой байдлын алба хаагчид 1929 хүний амийг авран хамгаалжээ

Монгол Улсын хэмжээнд 12 сарын 10-ны өдрийн байдлаар нийт 4797 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид  1929 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.   Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 982 -оор буюу 2 дахин, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг буюу 48 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, гарсан түймрийг шуурхай унтраах зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг газраар болон агаараар шуурхай тээвэрлэн хүргэж, мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласнаар ой, хээрийн хохирол 15,3 тэрбум төгрөгөөр буурчээ.

Мөн сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй “Эко Алтан Заамар”, “Пентатерра” ХХК-ийн ил уурхайн томоохон ослуудад алба хаагчид олон хоногийн турш тасралтгүй ажиллаж, эрэн хайх, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэлээ.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээхээр далайн түвшнээс дээш 2780 метр өндөр ууланд, байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж байгааг 2019 оны онцлох үйл явдал хэмээн онцолжээ.

+ There are no comments

Add yours