Гурван иргэн сураггүй алга болжээ

Хэнтий аймагт гурван иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн 47 настай, эмэгтэй Ү, Баянзүрх дүүргийн харъяат иргэн 38 настай, эрэгтэй Б, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн 36 настай, эрэгтэй Б нар “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ.

Тэднийг сураггүй болсон дуудлагыг арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн 4 хүн, нийт 20 хүн, 5 автомашинтай 01:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

+ There are no comments

Add yours