Амралтын өдрүүдэд 68 согтуу жолоочийг илрүүлжээ

Амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 тохиолдолд бүртгэгджээ.

Эдгээр өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 631 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 514-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 амь нас хохирсон байна.

Жолооч та бүхэн баяр ёслолын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, албан байгууллагаас алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаа, таксигаар үйлчлэх зэрэг ажил, арга хэмжээг дотооддоо зохион байгуулж ажиллах,

Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж автомашинаа асаалттай орхихгүй байх, автомашинаа халааж үедээ эзэнтэй байлгахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours