Хандгайтын царамд төөрсөн аав хүү хоёрыг олжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын зуслангийн хойд ууланд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Согоот”-ын 40 дүгээр гудамжинд оршин суугч иргэн М /45 настай, эрэгтэй/, хүү А /5 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлага 2019.12.26-ны өдрийн 01:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван алба хаагч,нэг автомашинтай 32 км зам туулан 02:24 цагт очиж Хандгайтын зуслангийн хойд уулын модноос эсэн мэнд олсон байна.

+ There are no comments

Add yours