Цэргээ зодож хөнөөсөн хэрэгтнүүдийн ялыг бууруулжээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангид алба хааж байсан 19 настай байлдагч нэгдүгээр сарын 22-ны өдөр амиа алдсан. Түүнийг тус ангийн Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагч асан А.Энхбаяр, тус ротын 1-р салааны механик жолоочоор ажиллаж байсан Р.Вандлхангаа, байлдагч П.Бадамсамбуу нар “Гар утас хэрэглэсэн” гэх шалтгаанаар дэглэж, хүйтэн цаснаар гадаа гүйлгэж, галуун цуваагаар шалдан алхуулсан буюу дүрмийн бус шийтгэл оногдуулсан нь үхлийн шалтгаан болсон гэж үзэж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Энхбаяр, Р.Вандхангаа нарт 4-5 жил, П.Бадамсамбууд зургаан сар хорих ял оноосон. Тэгвэл, Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялд өөрчлөлт оруулж, А.Энхбаярыг гурав, Р.Вандлхангааг гурван жил зургаан сар хорихоор магадлалд дурьдсан бол П.Бадамсамбууг ялаас чөлөөлж, нэн даруй суллахаар шийдвэрлэсэн байна.

+ There are no comments

Add yours