Траншейнаас 30 орчим насны хүний шарил олджээ

Дулааны шугамын худаг буюу траншейны нүхнээс 25-30 насны эрэгтэй хүний цогцос олдсон байна. ОБЕГ-ын мэдээлснээр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тавдугаар хороо, Монелийн уулзварын хойно дулааны шугамын худаг дотор хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:24 цагт хүлээн авжээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 8.5 км замыг туулан 18:34 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 10 минутын хугацаанд цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

+ There are no comments

Add yours