З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал баасан гарагт болно

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ.

Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд буюу ирэх баасан гарагт товлогджээ. Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт болно.

Хууль, хяналтын байгууллагаас З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм.

+ There are no comments

Add yours