Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй эцэг эхчүүдийн нэрсийг зарлалаа

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж байгаа 233 эцэг, эхийн нэрийг олон нийтэд зарлажээ.

Тэд эхний ээлжинд эрэн сурвалжлагдаж буй иргэний нэрсийг зарлаж байгаа бөгөөд цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

+ There are no comments

Add yours