Хятад улсын 11 иргэн хууль бусаар хил давах оролдлого хийжээ

Өнгөрсөн бямба гарагт Калифорни мужийн Сан Диегогийн Сан Ясидро боомтын шалган нэвтрүүлэх цэгт ирсэн ачааны машинаас Хятадын 11 цагаач иргэнийг илрүүлжээ. Тэдгээр иргэд Мексикээс АНУ руу хууль бусаар хил давахын тулд гэр ахуйн тавилга, цахилгаан бараан дотор нуугдсан байжээ. Одоогоор Хятадын иргэд болон тэдгээрийг хууль бусаар хил давуулахыг оролдсон ачааны машины жолооч АНУ-ын иргэнийг баривчлан саатуулсан байна.

image

Энэ мэтчилэн цагаач иргэдийг хүнлэг бус, аюултай замаар хууль бусаар хил давуулж буй явдал эрс нэмэгдсэн талаар хил гаалийн ажилтнууд сануулсаар байна.

Эх сурвалж: CNN.COM

+ There are no comments

Add yours