Урсгал сөрж орсны улмаас хоёр машин мөргөлджээ

Сонсголонгийн гүүрэн дээр өнөөдөр өглөө ноцтой осол гарсан байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонгийн гүүрэн дээр Ланд круйзер, Мицүбиши Пажеро маркийн машинууд мөргөлдсөн осол гарсан байна. Хүн бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Урьдчилсан байдлаар нэг машин нь урсгал сөрж орсны улмаас мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон гэв.

Замын хөдөлгөөнд урсгал сөрж орвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг 6 сарын хугацаатай хасахаар заажээ.Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours