Нийслэлийн сургуулийн суралцагчид 21 хоног амарна

2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тоот тушаалаар батлан гаргасан байдаг.

Тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхлэх юм.

БСШУСЯ-наас тодруулснаар,

  • Нийслэлийн сургуулийн суралцагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 3 долоо хоног амарна /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/
ОРОН НУТГИЙН СУРАГЧИД
  • Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна” гэв.

Мөн Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалттай холбоотойгоор сурагчдын амралтыг сунгах эсэх талаар одоогоор мэдээлэл өгөөгүй гэдгийг хэллээ.

+ There are no comments

Add yours