Өвөлжөөнд үлдсэн жолооч сураггүй алга болжээ

Дундговь аймгмйн Луус сумын Наран багийн “Баянхар” гэдэг газарт тус сумын харьяат иргэн, 35 настай, эрэгтэй, С жолоочтой, түүнээс гадна З, Т хоёр зорчигчтой улсын дугаар, загвар тодорхойгүй, суудлын автомашинтай хөдөө гэр рүүгээ явах замд машин нь эвдэрсэн байна. Ингээд халамцуу иргэн С-ийг ойролцоох өвөлжөөний хашаанд үлдээгээд З, Т нар сумын төвөөс сэлбэг аваад ирэхэд жолооч нь сураггүй алга болсон байжээ.

Энэ тухай мэдээллийг өнөөдөр үүрийн 04:22 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Мэдээллийг авсны дараа сумын Засаг дарга Тамгын газрын гурван ажилтан, нэг автомашинтай өглөөний 05:30 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулж эхэлсэн тухай сумын Засаг дарга Б.Энхжаргал аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

+ There are no comments

Add yours