• Гурван иргэн сураггүй алга болжээ

    2019-12-30

    0

    Хэнтий аймагт гурван иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат […]

  • Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурна

    2019-12-27

    0

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн […]

Японоос БНСУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ буурчээ

Мөрч

Япон, БНСУ-ын хооронд өрнөж буй дипломат маргаан хоёр талын худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Өнгөрсөн 10 дугаар сард Японоос БНСУ руу экспортолсон хүнс болон бусад бүтээгдэхүүний хэмжээ буурсан гэж Японы Сангийн яамнаас мэдээлжээ.

Өнгөрсөн сарын хүнсний бүтээгдэхүүний экспортыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 58.1 хувиар буурсан байна. Тэдгээрээс шар айраг, сакэ, бэлэн гоймон зэрэг бүтээгдэхүүний экспорт ихээхэн буурчээ. Мөн хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмжийн экспорт 49 хувиар буурсан байна.

Япон өндөр технологийн материалын экспортын хяналтаа өнгөрсөн долдугаар сард чангатгасан юм. Дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаас үүдэлтэй Япон, БНСУ-ын дипломат маргаан Японы автомашин үйлдвэрлэгчдээс өгсүүлээд Солонгосын электроник нийлүүлэгчдэд сөргөөр нөлөөлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ТОКИО. /Reuters/

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл