“Танихгүй эрэгтэй хүн өөрийгөө буудсан байна”

Мөрч
Өнгөрсөн шөнө өөрийгөө буудаж, хөнөөсөн хэрэг Архангай аймагт гарчээ. Тодруулбал, өчигдөр оройн 22:00 цагийн орчимд “Танихгүй эрэгтэй хүн өөрийгөө буудсан байна” гэх дуудлага аймгийн цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийг шалгахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, 30 настай эрэгтэй өөрийгөө буудаж, амь насаа хохироосон болохыг тогтоосон аж.

Талийгаач ZKK-600 загварын галт зэвсгээр толгойндоо буудсан байна. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж, амь насаа хохироох болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Галт зэвсэгтэй буруу харьцсан, санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн хүний амь нас хохирсон хэрэг он гарсаар арав гаруй бүртгэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл