• Гурван иргэн сураггүй алга болжээ

    2019-12-30

    0

    Хэнтий аймагт гурван иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат […]

  • Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурна

    2019-12-27

    0

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн […]

Нигери улсын иргэний залилан хийсэн хэргийн шүүх хурал болж байна

Мөрч
Холбооны бүгд найрамдах Нигери улсын иргэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.50 цагт эхэллээ.

Шүүгдэгчид бүлэглэн 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилжээ.

Тодруулбал, “Лонати СПА”, “Делүксе мулти сервисес СРЛ” зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог өөрсдийн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэж байна

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл