Нүүрсний экспорт 2.8 тэрбум америк доллар болж өсчээ

Мөрч

Монгол Улс 2019 оны эхний аравдугаар сард дэлхийн 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 5.1 тэрбум америк долларт хүрлээ.

Харин 2019 оны аравдугаар сард экспорт 582.6 сая америк долларт, импорт 465.7 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 23.6 сая америк доллараар өсөж, импорт 41.8 сая америк доллараар буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл