Цагаан хад дахь гаалийн талбайд нэг жолооч амиа алджээ

Арваннэгдүгээр сарын 21-нд Цагаан хад дахь гаалийн талбайд нэг жолооч шалаанз машиныхаа ачаан дээрээс унаж, золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарчээ. Энэхүү хэргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ унаснаас болж, борлуулалт зогсож, улмаар Тавантолгой, Гашуун-сухайт боомтод үүссэн нүүрс тээврийн нөхцөл байдал хүнд хэвээр байна. Арваннэгдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд БНХАУ-ын хилээр 350 нүүрс ачсан тээврийн хэрэгсэл нэвтэрсэн аж. Одоогийн байдлаар Цагаан хад бүст 4000 орчим нүүрс ачсан тээврийн хэрэгсэл болон төдий тооны жолооч нар машиндаа хонож, түлш хоолны нөөц нь шавхагдсан байдалтай байгааг “Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү мэдээллээ.

+ There are no comments

Add yours