Албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийхээр товлосон байна.

Нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

-“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

-“Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /эцсийн хэлэлцүүлэг/;

-Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал;

-Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудал;

-Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно.

+ There are no comments

Add yours