“Алтан намар 2019” зорилтот нэвтрүүлэгийн “манлайлагч” байж чадсан оюутнуудыг алтан медалаар шагнажээ

Монгол улсад Атар газар эзэмшиж, анхны шан татсаны 60 жилийн ой жил тохиож байгаа. Энэ хүрээнд ХХААХҮЯ, Нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр 1-р суваг телевизийн хамт олон “Алтан намар 2019” зорилтот нэвтрүүлэгийг МУИС, ХААИС, Идэр их сургууль, Улаанбаатар Эрдэм их сургуулиудтай хамтран зохион байгууллаа. “Алтан намар 2019” зорилтот нэвтрүүлгээр дамжуулан тариаланчдын цаг наргүй хөдөлмөр зүтгэлийг таниулан мэдүүлэх, тариаланчидаа алдаршуулах, залуучуудад хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх зорилгын хүрээнд хийгдсэн цуврал нэвтрүүлэг юм. Өнөөдөр цуврал нэвтрүүлэгт амжилттай оролцож мэдлэг, авъяас чадвар, амжилтаараа үеийнхэнийгээ манлайлагч байж чадсан оюутнуудад Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Шилдэг залуу” алтан медалиар шагнасныг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар гардуулан өглөө.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь залуучуудын хөгжил, нийгмийн ажилд оролцох оролцоог дэмжин ажилладаг байгууллагын хувьд “Алтан намар 2019” зорилтот нэвтрүүлэгт хамтран оролцож байгаа юм. Мөн үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, залуучуудаар дамжуулан нийгэмд эерэг хандлага, сэтгэлгээг төлөвшүүлэх, гэр бүлүүдэд сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, хүүхдийн хөгжил гээд нийгэмд тулгамдаж байгаа олон асуудалд анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлсээр байна.

+ There are no comments

Add yours