Гүүрнээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/ “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүр бий. Энэ гүүрнээс тус сумын харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 17:00 цагт Онцгой байдал хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 17:45 цагт эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Наранбулаг багийн “Майдар сан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 6 км/ “Тамир” голын усанд тус сумын харьяат иргэн Б /48 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 09:44 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 11.03-ны өдрийн 10:08 цагт иргэн Б /48 настай, эмэгтэй/-ын цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

+ There are no comments

Add yours