28 удаагийн тохиолдлоор 113 тарваганы тулам илрүүлжээ

Нийслэлийн Засаг даргын А/772 дугаар захирамжийн хүрээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын А/46 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 51 улсын ахлах байцаагч, 24 эргүүл хяналтын ажилтан 24 цагаар шалгалт хийн ажиллаж байгаа билээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийт 60,770 тээврийн хэрэгсэл, 151,925 иргэний ачаа тээшинд тарваганы мах, дагалдах түүхий эд бүтээгдэхүүний үзлэг хийж, 28 удаагийн тохиолдлоор 113 тарваганы түүхий мах /тулам/ илрүүлжээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй аж.

Зөрчил үйлдсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, 4, 5 дахь заалтуудыг үндэслэн нийт 5.7 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 18.8 сая төгрөгийн нөхөн төлбөр тооцсон байна.

+ There are no comments

Add yours