Г.Занданшатар: Цэцийн дарга ийм үйлдэл гаргаагүй, ташаа мэдээлэл

Мөрч

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д саатуулагдсан талаар тайлбар хийв. Тэрбээр “Цахим орчинд энэ тухай мэдээлэл гарсан. Бид Үндсэн хуулийн цэцтэй холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн. Тэдний зүгээс Цэцийн дарга ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй. Харин түүний ард сууж явсан хүн асуудалд орсон. Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэж ойлгосон. Гэхдээ хэргийг шалгаж байна. Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээлгэнэ” гэв.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь өчигдөр 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчсон. Гэсэн ч 20 настай онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан үндэслэлээр тус улсын хуулийн байгууллагад шалгагдаж байгаа талаар БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл