“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн нарыг цагдан хорьлоо

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас оффшор дахь дансууд руу 2009-2017 онд хийгдсэн олон сая долларын гүйлгээг Авилгатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхлээд байгаа. Хэрэгт холбогдуулан тухайн үеийн төрийн өндөрлөгүүдийг нэг, Засгийн газрын гол яамны сайд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гадаад улс дахь худалдан авалт хариуцсан ажилтнууд, өөр бусад албан тушаал хашиж байсан эрхмүүдийг шалгаж байгаа юм.

Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан өчигдөр /2019.10.31/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал асан Ц.Даваацэрэн болон “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Отгоо нарыг баривчилж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Уг хэргийн хохирол нь онц их хэмжээний мөнгөн дүнтэй бөгөөд гүйлгээнүүдийг оффшор бүс дэх данснууд руу маш нарийн зохион байгуулж шилжүүлсэн гэдэг мэдээлэл байгаа юм.

+ There are no comments

Add yours