Ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа юм. Энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж төв банкнаас өчигдөр ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлжээ. Саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүлсэн байна.

Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ гэж тус банкнаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours